АМРАЛТЫН ӨДРҮҮДЭД ЕБ-ЫН 72 СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГИЙН 167.092МКВ ТАЛБАЙГ АРИУТГАЛАА

Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газраас томуу, томуу төст өвчлөлийг бууруулах, менингококкт халдвараас урьдчилан сэргийлэх чиглэлээр цогц арга хэмжээг хэрэгжүүлж, тухай бүр мэдээлж байгаа. Энэ удаа ханиад, томуунаас урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд өнгөрсөн амралтын өдрүүдэд дүүргийнхээ төр хувийн хэвшлийн ерөнхий боловсролын 72 сургууль, цэцэрлэгийн 167,098м2 талбайг ариутган, халдваргүйжүүллээ.