ЗАСАГ ДАРГА М.АЛТАНГЭРЭЛ ТОМУУ, ТОМУУ ТӨСТ ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ЦОГЦ АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД ЗАРИМ СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГҮҮДЭД АЖИЛЛАВ
![ЗАСАГ ДАРГА М.АЛТАНГЭРЭЛ ТОМУУ, ТОМУУ ТӨСТ ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ЦОГЦ АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД ЗАРИМ СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГҮҮДЭД АЖИЛЛАВ](https://back.sbd.gov.mn/storage/uploads/process/202502/file_1739344044722016_16614172612647831.jpg)
Сүхбаатар дүүргийн хэмжээнд Томуу, томуу төст өвчин болон менингококкт халдварын эрсдэлээс урьдчилан сэргийлэх чиглэлээр Засаг даргын Албан даалгавар гарч бүхий л чиглэлээр эрчимжүүлэн ажиллаж байгаа билээ.
Энэ удаа Сүхбаатар дүүргийн Засаг дарга М.Алтангэрэл Улаан загалмайн хороотой хамтран хүүхдийн орчны эрүүл аюулгүй байдлыг хангах зорилтын хүрээнд зарим сургууль цэцэрлэгүүдэд ханиад томуунаас урьдчилан сэргийлэх хамгаалах хэрэгсэл, амны хаалт, ариутгалын бодисыг хүлээлгэн өглөө. Улаан загалмайн хороо сургууль, цэцэрлэгүүдийн анхны тусламжийн буланд хэрэглэгдэхүүн хандивлалаа. Мөн Засаг дарга ирэх амралтын өдрүүдээр дүүргийн 45 цэцэрлэг, 27 сургуулийн дотор орчинд ариутгал, халдваргүйтгэл хийхээр төлөвлөснийг дуулгаад бидний энэхүү цогц арга хэмжээнүүд нь хаврын ханиад томууны дэгдэлтээс урьдчилан сэргийлэх, хүүхэд, багачууд, багш, ажилтны эрүүл мэндийг дэмжих чухал ач холбогдолтой гэдгийг онцолсон юм.