#СБД МЕНЕЖЕР НӨӨЦИЙН МАХ ХУДАЛДААЛЖ БУЙ ДЭЛГҮҮРҮҮДЭД АЖИЛЛАЛАА

 

#СБД МЕНЕЖЕР НӨӨЦИЙН МАХ ХУДАЛДААЛЖ БУЙ ДЭЛГҮҮРҮҮДЭД АЖИЛЛАЛАА

 

Нийслэлийн хүн амын хүнсний хангамжийн тогтвортой байдлыг хангах, үнийн хөөрөгдлөөс урьдчилан сэргийлэх зорилтын хүрээнд Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн тушаалын дагуу Сүхбаатар дүүргийн 40 орчим хүнсний дэлгүүрээр нөөцийн махыг худалдан борлуулах юм. Нөөцийн махыг энэ сарын 07-ны өдрөөс үе шаттай худалдаалж эхэлсэн бөгөөд дүүргийн Менежер Э.Чинзориг, Засаг даргын Тамгын газрын Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтсийн дарга Д.Цэрэнпүрэв нар гэрээт дэлгүүрэд ажиллаж хүрэлцээ хангамж, татан авалт, эрүүл ахуйн стандарт, хаягийн мэдээлэл зэрэгт хяналт тавьж ажиллав. Энэ үеэр дэлгүүрийнхэн махны чанар сайн байгааг онцлоод борлуулалт харилцан адилгүй байгааг дурдав. Мөн нөөцийн махны борлуулалт 3 дугаар сарын 15 орчмоос илүү нэмэгддэг гэлээ.

Нийтлэлийг хуваалцах