СҮХБААТАР ДҮҮРГИЙН 2022 ОНЫ ОНЦЛОХ ХҮҮХДҮҮД ТОДОРЛОО.

СҮХБААТАР ДҮҮРГИЙН 2022 ОНЫ ОНЦЛОХ ХҮҮХДҮҮД ТОДОРЛОО.

Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газраас өнөөдөр 2022 онд үндэсний болон олон улс, тив дэлхийн түвшинд оюун ухаан, мэдлэг, ур чадвар, урлаг, спорт, сурлага, хүмүүжлээрээ онцгой амжилт гарган эх орноо төдийгүй дүүрэг, сургууль, хамт олноо сурталчилан үе тэнгийн найзуудаа манлайлсан сурагчдыг холбогдох журам, шалгуур үзүүлэлтийн дагуу дүүргийн “Оны онцлох хүүхэд”-ээр тодруулж, шагналыг нь гаруулав. Энэ үеэр нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч, Сүхбаатар Засаг Х.Болормаа “Бид энэ жил оны “Онцлох хүүхэд”-ээ тодруулахдаа сургууль, анги хамт олноо сурлага, урлаг, спортоороо манлайлахаас гадна нийгэм, олон нийт, сайн дурын арга хэмжээнд идэвх санаачилгатай оролцож, хүүхэд өөрөө сурч, хөгжих боломжоо дайчлан ажилласан байдлыг илүү харгалзан үзсэн. Мөн хүүхэд бүр хөгжлийн онцлогоос үл хамааран хүүхэд бүр тэгш эрхтэй байх зарчмыг баримталж, 25, 29, 116-р тусгай сургуулиас үе тэнгийн найзуудаа сурлага, хүмүүжлээрээ манлайлсан хүүхдүүдийг шалгарууллаа. Хүүхдүүдээрээ бахархаж байна. Тухайн жилийн “Оны онцлох хүүхэд”-ээр шалгарч, дүүрэг, сургууль хамт олондоо үнэлэгдэнэ гэдэг та бүхэн илүү их хичээх, итгэл, урам өгч буй хэрэг юм. Өөрсдийн хүсэл сонирхол, авьяас, мэдлэгээ улам өнгөлж, ЗӨВ МОНГОЛ хүн байхын төлөө үе тэнгийн найзууддаа үргэлж үлгэр дууриал болж яваарай хэмээн хүүхдүүддээ уриалъя” гэлээ. Дүүргийн 2022 оны онцлох хүүхдүүдэд Монгол улсын консерваторийн авьяаслаг сурагчид уран бүтээлийн дээжээрээ мэндчилгээ дэвшүүлсэн юм. Онцлох хүүхдүүд:

  • 1.Батбаясгалангийн Ундрал /1-р сургууль, 12Е/
  • 2.Нямжавын Нандинхүсэл /1-р сургууль, 12/
  • 3.Батсайханы Дэвамаа /2-р сургууль, 12Д/
  • 4.Пүрэвгарьдын Дөлгөөн /3-р сургууль, 8А/
  • 5.Мөнхнасангийн Энхжин /3-р сургууль, 11А/
  • 6.Төмөрийн Тэмүүлэн /3-р сургууль, 12А/
  • 7.Хишигбаатарын Маралмаа /4-р сургууль, 7В/
  • 8.Батчулууны Энхтөгс /4-р сургууль 12/
  • 9.Төгсжаргалын Чинзориг /6-р сургууль, 5А/
  • 10.Батырийн Арвин-Амжилт /6-р сургууль 6Д/
  • 11.Жоёлын Гарет /11-р сургууль, 8А/
  • 12.Болдын Төгс-Итгэл /11-р сургууль 12А/
  • 13.Цэрэнчимэдийн Жавхлан /11-р сургууль, 12А/
  • 14.Намнансүрэнгийн Дөлгөөн /11-р сургууль, 12Б/
  • 15.Ширнэндаваагийн Цогзолмаа /16-р сургууль, 11Б/
  • 16.Борхүүгийн Түвшинсайхан /17-р сургууль, 6В/
  • 17.Борхүүгийн Түвшинбаяр /17-р сургууль, 9А/
  • 18.Гансүхийн Анар /23-р сургууль, 5Б/
  • 19.Мягмаржавын Үүрцайх /25-р сургууль, 6Б/
  • 20.Дашдоогийн Оюунболор /29-р сургууль/
  • 21.Идэрийн Цэлмүүн /31-р сургууль, 3А/
  • 22.Энх-Амгалангийн Эмүжин /31-р сургууль, 8Г/
  • 23.Энх-Амгалангийн Энхрий /31-р сургууль, 9В/
  • 24.Батбямбын Гандөл /31-р сургууль 11В/
  • 25.Мөнх-Эрдэнийн Энхтөр /31-р сургууль 12Б/
  • 26.Баясгалангийн Саруул /31-р сургууль 12Б/
  • 27.Гармаагийн Гоомарал /35-р сургууль , 5Д/
  • 28.Насанбатын Болорчулуун / Эрдмийн хөтөч 58-р сургууль, 12А/
  • 29.Төмөрийн Адъяа /116-р сургууль 12А/
  • 30.Болдын Бат-Амирлан / Монгол-Оросын хамтарсан сургууль 12Б/
  • 31.Билэгсайханы Урангоо / ӨЗБАСургууль, 10В/
  • 32.Анхбаярын Хулан / МУК сургууль, 6Б/
  • 33.Амарсайханы Хосбаяр / МУК сургууль, 7Б/
  • 34.Батцоожийн Болор-Эрдэнэ / Байгаль лицей ахлах сургууль, 12А/
  • 35.Цогбадрахын Мөнхмандах / МУБИС-ийн харьяа ЕБС –ийн 5Б/
  • 36.Ганзоригийн Чингүүн / МУБИС харьяа ЕБС, 12А/
  • 37.Түмэнжаргалангийн Энхжин /Спортын төв сургууль 12Б/
  • 38.Наранбаярын Ундрахбаяр /Спортын төв сургууль 11А/
  • 39.Зоригтын Эрхэмбаяр / Шинэ үе 6Б/
  • 40.Мэндсайханы Баярмаа / Шинэ үе 7В/
  • 41.Бат-Амгалангийн Буянтөр /56-р сургууль, 9з/
  • 42.Энхтүвшингийн Солонго /45-р сургууль, 7А/
  • 43.Мөнхбаярын Үүрийнжаргал /25-р сургууль/
  • 44.Доржпүрэвийн Номин /1-р сургууль/
  • 45.Наранбаатарын Сувд /11-р сургууль, 11Б/
  • 46.Баярмаагийн Мягмар /25-р сургууль, 9в/
  • 47.А.Түмэндэмбэрэл /Эрдмийн хөтөч, 11А/
  • 48.Гэрэлт-Одын Наранхүү /Эрдмийн хөтөч, 12А/
  • 49.Ганпүрэвийн Амина / МУК сургууль, 10а/



















Нийтлэлийг хуваалцах