ХЭСГИЙН АХЛАГЧИД СУДАЛГААНЫ АРГА ЗҮЙД СУРАЛЦАВ
Өнөөдөр Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газар Олон улсын Шилжилт хөдөлгөөний байгууллага хамтран хэсгийн ахлагч нарт зориулсан сургалтыг зохион байгууллаа. Сургалтад дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга Н.Энхболд, ДТМ байгууллагын үндэсний зөвлөх Г.Гэрэлтогтох нар оролцож үндсэн судалгааны бэлтгэл ажил, явцын талаар мэдээлэл солилцлоо. Олон улсын Шилжилт хөдөлгөөний байгууллага нь ДТМ /шилжих хөдөлгөөнийг тандах/ аргачлалыг 2008 оноос хэрэглэж ирсэн ба Үндэсний статистикийн хороо тус аргачлалыг 2019 оноос ашиглан бүх аймгуудыг хамруулсан бодит тоон мэдээллийг цуглуулах ажлыг ажлыг эхлүүлэн, эхний үр дүнгүүдээ танилцуулан ажиллажээ. Энэ удаа Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Олон улсын Шилжилт хөдөлгөөний байгууллагын хамтын ажиллагааны хүрээнд тус аргачлалыг ашиглаж нийслэлийн хүн амын бодит тоон мэдээллийг цуглуулахаар болсон билээ. Энэ нь хот төлөвлөлт, онцгой байдлын үед яаралтай арга хэмжээ авах, хотод шилжин ирсэн иргэдэд тулгамдаж буй асуудлын талаар шийдвэр гаргахад баримт нотолгоонд суурилсан тоон мэдээллээр хангах ач холбогдолтой юм. Эхний сургалтыг өнгөрсөн 02 дугаар сард зохион байгуулж, ДТМ хөдөлгөөнийг тандах аргачлал ба Олон улсын жишээ, хэсгийн ахлагчийн үүрэг хариуцлага, асуулга нөхөх аргачлал, судалгааны асуулгын бүрэлдэхүүн хэсгүүд ба хариултын сонголтууд, Кобо программын тоймын тухай мэдээлэл өгч, дасгал ажиллан, хэсгийн ахлагчдын сонирхсон асуултад хариулт өгсөн юм. Тэгвэл энэ удаа үндэсний зөвлөх Г.Гэрэлтогтох ДТМ хөдөлгөөнийг тандах үндсэн судалгааг зохион байгуулах бэлтгэл ажлын хүрээнд “Үндсэн судалгааны тоон мэдээлэл нэгтгэх судалгааны арга зүй” сургалтыг зохион байгууллаа. Мөн дүүргийн түвшний 2022 оны 3-р сард Улаанбаатар хотын хэмжээнд хүн ам, шилжилт хөдөлгөөн, хэрэгцээ шаардлагыг тодорхойлох шуурхай үнэлгээнд тусгагдсан үндсэн болоод сэдэвчилсэн бүх чиглэлийн тойм мэдээллийг багтаасан тайланг хүлээлгэн өглөө.