​СҮХБААТАР СУВИЛЛЫН ГАЗАРТ 60 ОРТОЙ ЭМНЭЛЭГ АЖИЛЛУУЛАХ БЭЛТГЭЛИЙГ ХАНГААД БАЙНА.

​СҮХБААТАР СУВИЛЛЫН ГАЗАРТ 60 ОРТОЙ ЭМНЭЛЭГ АЖИЛЛУУЛАХ БЭЛТГЭЛИЙГ ХАНГААД БАЙНА.
Иргэдийн дунд коронавируст халдварын тархалт буурахгүй байгаатай учраас эмнэлгүүдийн орны ачаалал эрс нэмэгдэж, дүүргүүдэд нэмэлтээр ор дэлгэх зохицуулалтыг хийж байна. Улсын онцгой комиссоос өгсөн чиглэлийн дагуу дүүргийн Эрүүл мэндийн төвийн харьяа “Сүхбаатар сувиллын газар”-т нэмэлтээр 60 ортой эмнэлэг ажиллуулах бэлтгэлийг хангаад байна. Дүүргийн Засаг даргын Тамгын газраас тус эмнэлэгт нэн шаардлагатай эмнэлгийн тоног төхөөрөмж болох яаралтай тусламжийн тэргэнцэр, хүчилтөрөгч өтгөрүүлэгч, рентгэн эмчилгээний багаж зэрэг тусламж, үйлчилгээний хэрэгсэл болон бусад зардлыг шийдвэрлэв. Сүхбаатар сувиллын газрын энэхүү эмнэлэгт коронавирусын халдварын хөнгөн хэлбэрийн оноштой иргэдийг хэвтүүлэн эмчлэх юм.






Нийтлэлийг хуваалцах