​СҮХБААТАР ДҮҮРГИЙН "АЛТАН ОД" ТАСАГ

​СҮХБААТАР ДҮҮРГИЙН
Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулагдаж байгаа улсын аварга шалгаруулах цэрэг-спортын “Дөл” цогцолбор тэмцээн өчигдөр Зэвсэгт хүчний Сургалтын нэгдсэн төвийн хээрийн байрлалд нээлтээ хийлээ. Энэхүү тэмцээний нээлтэд Монгол 3 дугаар сургуулийн “Алтан од” багаа дэмжин, амжилт хүсч дүүргийн Засаг даргын Тамгын газар, Боловсролын хэлтсээс төлөөлөл оролцлоо. Тэмцээнд аймаг, дүүргүүдийн шилдэг тасгууд цэрэг-спортын болон бусад нийт 9 төрлөөр өрсөлдөж байна. Ханын сонин бүтээх даалгаврын төрөлд Алтан од тасгийн Б.Төгөлдөр, Б.Лхам-Эрдэнэ нарын бүтээл гуравдугаарт байр шалгарчээ. Хүүхдүүд ханын сониндоо эх орон, тусгаар тогтнолын үнэ цэнийг харуулжээ. Тэмцээн өнөөдөр гардан тулаан, жагсаалын үзүүлэх тоглолтоор үргэлжилж, маргааш буюу 8 дугаар 27-ны өдөр марш, гүйлтийн тэмцээнээр өндөрлөж, нэгдсэн дүнгээ гаргана. 
Нийтлэлийг хуваалцах