Гадаад хамтын ажиллагаат хот, дүүргүүдийн мэдээлэл
БНХАУ-н Бээжин хотын Дунчен дүүрэг
 

Хүн ам: 988,000 мянга /2019 оны байдлаар хүн амын тоо үүнээс байнгын оршин суугч 794,000, цагаачид буюу түр оршин суугчид 154,000 мянга/
Газар нутаг: 41,84 километр квадрат
Засаг дарга: Жоу Жиньшин /Zhou Jinxing/
Хамтын ажиллагаа: 2016 оны 05 дугаар сарын 23-ны өдөр Улаанбаатар хотноо харилцан ойлголцлын санамж бичиг байгуулсан. 2019 оны 08 дугаар сарын 06-ны өдөр соёл, боловсрол, эдийн засгийн чиглэлээр хамтын ажиллагааг эрчимжүүлэх тухай хэлэлцээрийг байгуулсан

Дунчен дүүргийн онцлог:
  • Дунчен дүүрэг нь Юань, Мин, Чин гүрний эртний нийслэл хотуудын төв хэсэг бөгөөд 700 гаруй жилийн түүхтэй, дэлхийн гурван соёлын өвийг агуулдаг газрууд болох Буддизм, Күнзийн шашин, Синологи, Хориотой хот, Тэнгэрийн сүм, Юнхэ сүм, Күнзийн сүм, Эзэн хааны коллеж, Дэлхийн сүм, Мин гүрний хана, Цяньмэний хамгаалалттай харуулын цамхаг, Ёндинмэн хаалганы цамхаг гэх мэт. Дунчен дүүрэгт мөн эртний эзэнт гүрний соёл, ардын соёлын сэтгэл татам байдлыг агуулсан клозонн урлаг, лакаар сийлбэрлэх урлаг зэрэг соёлын биет бус олон өв хадгалагддаг.
  • Бээжин хотын төв бүс болох Дунчен дүүрэг нь үндэсний улс төрийн төв, соёлын төв, олон улсын арилжааны төвүүд байрладаг томоохон дүүрэг юм. Мөн дэлхийн шилдэг 500 гаруй ААНБ үйл ажиллагаагаа явуулж байна.
  • 2020 онд орон нутгийн ДНБ-ий хэмжээ 295 тэрбум 470 сая юаньд хүрч, нэг хүнд ногдох 57 мянган ам.долларт хүрч, улсын төсвийн орлого 18 тэрбум 140 сая юаньд хүрснээр үйлдвэрлэлийн үр ашгаараа Бээжин хотод тэргүүлж байна.
БНХАУ-н Өвөр Монголын Өөртөө Засах орны Хөлөнбуйр хот
 


Хүн ам: Хотын байнгын хүн ам 2.2 сая хүн амтай. Үүний дотор байнгын оршин суугч 1.6 сая, хөдөөгийн хүн ам 586 мянга, байнгын оршин суугчдын хотжилт 73.87 хувьтай байна.
Газар нутаг: 263.953 километр квадрат

Засаг дарга: Жи Юунчянь /He Yonggan/
Хамтын ажиллагаа: 2015 оны 05 дугаар сарын 05-ны өдөр Спортын салбарын хамтын ажиллагааг бэхжүүлэх тухай хэлэлцээрийг байгуулж, 2018 оны 07 дугаар сарын 03-ны өдөр эдийн засаг, худалдаа, хөдөө аж ахуй, технологи, аж үйлдвэр, хөрөнгө оруулалтыг зохион байгуулах хүрээнд хамтран ажиллах хэлэлцээрийг тус тус байгуулсан.

Хөлөнбуйр хотын онцлог:
  • БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөлөнбуйр хот нь "Дэлхийн хамгийн том газар нутагтай бүс нутгийн төвшний хот" юм. Хотын доторх Хөлөнбуйрын бэлчээр нь дэлхийн дөрвөн том бэлчээрийн нэг бөгөөд хамгийн сайн бэлчээр гэгддэг.
  • Хөлөнбуйр хот нь одоогийн байдлаар 2 дүүрэг (Хайлаер дүүрэг, Жалайнуур дүүрэг), 5 хот (Манжуур хот, Жалантун хот, Якеши хот, Эргүн хот, Гэнхэ хот) зэрэг 14 хошуу дүүргийг захирч байна.

Япон Улсын Нагано мужийн Сакү хот

 

Газар нутаг: 423.51 километр квадрат
Хүн ам: 99,131 /2019 оны байдлаар/
Өрхий тоо: 41,522
Засаг дарга: Сейжи Янагида /Seiji Yanagida/- 2009 оноос эхлэн Засаг даргаар 4 дэх удаагаа сонгогдон ажиллаж байна.
Хамтын ажиллагаа: 2008 оны 08 дугаар сарын 04-ний өдөр Улаанбаатар хотноо Найрамдалт харилцаа тогтоох гэрээнд хоёр гарын үсэг зурсан. Тус гэрээний дагуу дүүрэг, хотын Ерөнхий боловсролын дунд сургуулийн сурагчдыг харилцан солилцох төсөл хөтөлбөрийг уламжлал болгон зохион байгуулж байна. 2008-2022 оны хооронд нийт 180 гаруй сурагчид хамрагдсан байна.
Сакү хотын онцлог: Сакү хотын эдийн засаг нь ихэвчлэн хөдөө аж ахуй, цагаан будаа, мөрөг загасны аж ахуйгаас бүрддэг бөгөөд үйлдвэрлэлийн салбар нь электроникийн салбар юм.


БНСУ-н Сөүл хотын Жунну дүүрэг

 

Газар нутаг: 23.92 километр квадрат
Хүн ам: 155,575
Засаг дарга: Жон Мүн Хон /Chung Moon-heon/- 2022 оны 07 дугаар сараас эхлэн Засаг даргаар сонгогдон ажиллаж байна.
Хамтын ажиллагаа: 1995 оны 07 сарын 16 2014 оны 07 дугаар сарын 29-ний өдөр Улаанбаатар хотноо хоёр тал “Глобал гэр бүл соёлтой танилцах” хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурсан.


Жунну дүүргийн онцлог: Сөүл хотын уламжлалт зүрх болсон Жунну дүүрэг дотоодын болон гадаадын бизнес эрхлэгчид үйл ажиллагаагаа эрхэлэн явуулахад хамгийн таатай дүүрэг билээ. Жунну дүүрэгт төвтэй томоохон компаниуд болох Kumho Asiana Group, Kyobo Life, Lotte Group, SK Group, Hyundai Engineering & Construction, Daewoo E&C, Daelim Group, East Asia Daily болон бусад олон компаниуд багтдаг. Тус дүүрэгт мөн олон тооны томоохон бизнесийн төвүүд, оффисын барилгууд, бизнес эрхлэгчид, дипломат төлөөлөгчийн газрууд байрладаг.

БНСУ-н Инчон хотын Жүн дүүрэг

 

Газар нутаг: 140.29 километр квадрат
Хүн ам: 153,421
Засаг дарга: Ким Жон Хоно /Kim Jung Hun/- 2022 оны 07 сараас эхлэн Засаг даргаар сонгогдон ажиллаж байна.
Хамтын ажиллагаа: 1995 оноос эхлэлтэй хамтын ажиллагаа нь 2011 оны 07 дугаар сарын 10-ны өдөр Улаанбаатар хотноо Найрамдалт хамтын ажиллагаа хөгжүүлэх тухай санамж бичиг байгуулсан.Тус санамж бичгийн хүрээнд хоёр тал Ерөнхий боловсролын сурагчдыг харилцан солилцох аялалыг зохион байгуулах, захиргааны албан хаагчдын туршлага судлах арга хэмжээ болон бусад салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэх чиглэлээр хамтран ажиллана.


Жүн дүүргийн онцлог: Инчон хотын Жүн дүүрэг нь дэлхийн жишигт нийцсэн нисэх онгоцны буудал, боомттой бөгөөд дотоодын боомтыг шинэчилж хотыг сэргээн засварлах төслүүдийг хэрэгжүүлсэнээр соёл, аялал жуулчлал, үйлдвэрийн цогц хотыг бий болгон шилдэг далайн аялал жуулчлалын газар болон хөгжиж байна.