Донорын өдөрлөг зохион байгуулах тухай

 

        Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.5 дахь хэсэг, Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.5 дахь заалт, Монголын улаан загалмай нийгэмлэгийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.5 дахь хэсэг, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн Дүүргийн 2023 оны төсөв батлах тухай 7/35 дугаар тогтоолын 3.2.1.8 дахь заалтыг тус тус үндэслэн ТУШААХ нь:

          1.Хүн амын дунд сайн дурын, авлагагүй донорын хөдөлгөөнийг сурталчилж, аюулгүй цус, цусан бүтээгдэхүүний нөөцийг нэмэгдүүлэх зорилгоор Донорын өдөрлөгийг 12 дугаар сард багтаан зохион байгуулж, 2023 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн дотор багтаан тайлагнахыг Нийгмийн хөгжлийн хэлтэс (Д.Тунгаа), дүүргийн Улаан загалмайн хороо (З.Өсөхбаяр)-д тус тус үүрэг болгосугай.

       2.Үйл ажиллагаанд зарцуулагдах 800,000 (Найман зуун мянган) төгрөгийг Бусад нийтлэг ажил үйлчилгээний төлбөр хураамжийн зардлаас гаргаж олгохыг Засаг даргын Тамгын газрын Ахлах нягтлан бодогч (М.Оюунгэрэл)-д зөвшөөрсүгэй.

 

 

 

 

ДАРГА                                                 Н.ЭНХБОЛД