Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн оролцоог хангах
үйл ажиллагаа зохион байгуулах тухай
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэг, Төсвийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2.2 дахь заалт, Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1 дэх хэсэг, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн Сүхбаатар дүүргийн 2022 оны хөгжлийн төлөвлөгөөний биелэлтийг дүгнэх, 2023 оны хөгжлийн жилийн төлөвлөгөө батлах тухай 7/31 дүгээр тогтоолын хавсралтын 45 дахь хэсэг, Дүүргийн 2023 оны Төсөв батлах тухай 7/35 дугаар тогтоолын 3.2.1.3 дахь хэсгийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Тэмүүлэл хүмүүнлэгийн үндэсний холбоо НҮТББ-тай хамтран хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг соёл, урлаг, олон нийтийн арга хэмжээнд идэвхтэй оролцох үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлж ажиллахыг Нийгмийн хөгжлийн хэлтэс (Д.Тунгаа)-т үүрэг болгосугай.
2.Үйл ажиллагаанд зарцуулагдах 1,500,000 (Нэг сая таван зуун мянган) төгрөгийг Мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх зардлаас гаргаж, олгохыг Засаг даргын Тамгын газрын Ахлах нягтлан бодогч (M.Оюунгэрэл)-д зөвшөөрсүгэй.
ДАРГА Н.ЭНХБОЛД