Албан тушаалын тодорхойлолт батлах тухай

 

 

        Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.5 дахь хэсэг, Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.6 дахь хэсэг, Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн Албан тушаалын тодорхойлолт боловсруулах нийтлэг журам батлах тухай 03 дугаар тогтоол, 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн Зөвшөөрөл олгох тухай 341 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн ТУШААХ нь:

          1.Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн хөгжлийн хэлтсийн Жендэрийн эрх тэгш байдал, салбар дундын бодлого зохицуулалт хариуцсан мэргэжилтний албан тушаалын тодорхойлолтыг хавсралт ёсоор баталсугай.

        2.Төрийн захиргааны албан хаагчийн албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүргийн хэрэгжилтийг “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, “Шинэ сэргэлтийн бодлого” дунд хугацааны зорилтот хөтөлбөрт дэвшүүлсэн төрийн бүтээмжийг сайжруулах зорилт, Төрийн албаны хууль, Төрийн хэмнэлтийн тухай хууль, шинэтгэлийн үйл явцтай уялдуулан зохион байгуулж, хяналт тавьж ажиллахыг Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга (Д.Тунгаа)-д даалгасугай.

          3.Батлагдсан албан тушаалын тодорхойлолтыг албан хаагчид танилцуулж, хувийн хэрэгт хавсаргахыг Төрийн захиргааны удирдлагын хэлтэс (В.Гомбодорж)-т даалгасугай.

 

 

 ДАРГА                                                   Н.ЭНХБОЛД