Хөрөнгө гаргах тухай

 

         Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.5 дахь хэсэг, Төсвийн тухай хуулийн 16.5.5 дахь заалт,  дүүргийн Засаг даргын 2023 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн Худалдаа, үйлчилгээний газруудад хяналт, шалгалт явуулах тухай А/550 дугаар захирамжийг тус тус үндэслэн ТУШААХ нь:

        1.Иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх, байгаль орчин хүний эрүүл мэндэд хог хаягдлаас үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах, явган хүний замаар саадгүй зорчих, авто замын түгжрэлийг сааруулах зорилгоор тээврийн хэрэгслийн улсын дугаараар замын хөдөлгөөнд оролцуулах хязгаарлалт тогтоосон бүсчлэлд хамаарах дүүргийн нутаг дэвсгэрт зам дагуу авто үйлчилгээ, хоёрдогч түүхий эд худалдан авах цэг, барилгын материалын худалдаа, үйлчилгээ явуулж буй газруудад холбогдох хууль тогтоомж, дүрэм журам, стандартыг зөрчсөн эсэхийг тогтоох хяналт, шалгалтын ажлыг зохион байгуулж, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Хүнс, худалдаа, үйлчилгээний хэлтэс (Г.Амгалан)-т үүрэг болгосугай.

           2.Хяналт шалгалтын ажилд шаардагдах 240,000 (Хоёр зуун дөчин мянган) төгрөгийг Тээвэр шатахууны зардлаас гаргаж олгохыг Засаг даргын Тамгын газрын Ахлах нягтлан бодогч (М.Оюунгэрэл)-д зөвшөөрсүгэй.
 
 
 ДАРГА                                                 Н.ЭНХБОЛД