Хөдөлмөр эрхлэлтийн дүүргийн зөвлөлийн
бүрэлдэхүүнийг шинэчлэн батлах тухай

 

       Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэг, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1 дэх заалт, Засгийн газрын 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлийн дүрэм батлах тухай 147 дугаар тогтоол, Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний Зөвлөлийн 2017 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн аймаг, нийслэл, дүүргийн зөвлөлийн дүрэм батлах тухай 02 дугаар тогтоолын 3.1 дэх заалтыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

          1.Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төрийн бодлого, хууль тогтоомжийг хэрэгжүүлэхэд нийгмийн түншлэгч талуудын оролцоог хангах, орон нутгийн хөдөлмөр эрхлэлтийн бодлого үйл ажиллагааг удирдан зохион байгуулах, хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий Хөдөлмөр эрхлэлтийн дүүргийн зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинэчлэн байгуулж, хавсралтаар баталсугай.

           2.Холбогдох хууль тогтоомж, журмын дагуу эрх үүргээ хэрэгжүүлж ажиллахыг Хөдөлмөр эрхлэлтийн дүүргийн Зөвлөл (У.Өнөрцэцэг)-д даалгасугай.

           3.Энэхүү захирамж гарсантай холбогдуулан дүүргийн Засаг даргын 2022 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн Хөдөлмөр эрхлэлтийн дүүргийн зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинэчлэн батлах тухай А/339 дүгээр захирамжийг хүчингүйд тооцсугай.

 

 

 

 ЗАСАГ ДАРГА                                М.АЛТАНГЭРЭЛ