Бүртгэлийн гэрчилгээ олгох тухай


           Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсэг, 25 дугаар зүйлийн 25.1.6 дахь заалт, 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 181 дугаар зүйл, Санхүүгийн зохицуулах хорооны 2023 оны  03 дугаар сарын 13-ны өдрийн Мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх этгээдийн бүртгэл, үйл ажиллагааны  журам батлах тухай 81 дүгээр тогтоол, Нийслэлийн Засаг даргын 2024 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн Чиг үүрэг шилжүүлэх тухай А/87 дугаар захирамжийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

           1.Дүүргийн нутаг дэвсгэрт барьцаалан зээлдүүлэх журмаар олгох мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх хуулийн этгээдийг бүртгэж, бүртгэлийн гэрчилгээ шинээр олгох 2 аж ахуйн нэгж, 1 иргэний жагсаалтыг хавсралтаар баталсугай.

           2.Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж, удирдлага арга зүйгээр хангаж ажиллахыг дүүргийн Менежер (Э.Чинзориг)-т даалгасугай.

 

 

 

 
ЗАСАГ ДАРГА                                М.АЛТАНГЭРЭЛ