Жендэрийн дэд салбар хорооны
 бүрэлдэхүүнийг шинэчлэн батлах тухай
 

 

        Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 хэсэг, Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.4 дэх хэсэг, 19 дүгээр зүйлийн 19.1.4 дэх хэсэг, Засгийн газрын 2020 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн Дүрэм шинэчлэн батлах тухай 227 дугаар тогтоолын хавсралтын 6.3, 6.4 дэх хэсгийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
       1.Нутаг дэвсгэрийн хүрээнд Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хууль, Жендэрийн эрх тэгш байдлыг хангах салбар дундын стратеги төлөвлөгөөг хэрэгжүүлэх, биелэлтэд хяналт тавих ажлыг зохион байгуулах чиг үүрэг бүхий Жендэрийн дэд салбар хорооны бүрэлдэхүүнийг хавсралтаар шинэчлэн баталсугай.
        2.Орон нутагт хэрэгжих хөтөлбөр, төлөвлөгөөг боловсруулан хэрэгжүүлэх үйл ажиллагааг удирдлага арга зүйгээр хангаж ажиллахыг Дэд салбар хороо (У.Өнөрцэцэг)-д  үүрэг болгосугай.
           3.Энэхүү захирамж гарсантай холбогдуулан дүүргийн Засаг даргын 2023 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн Жендэрийн салбар хорооны бүрэлдэхүүн шинэчлэн батлах тухай А/48 дугаар захирамжийг хүчингүй болсонд тооцсугай.

 

 
 
ЗАСАГ ДАРГА                                М.АЛТАНГЭРЭЛ