Газар эзэмших эрхийн талбайн хэмжээ,
     хэлбэр өөрчлөх тухай
 
         Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 66  дугаар зүйлийн 66.1 дэх хэсэг, Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2.5 дахь заалт, Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.6, 21.2.7, 21.5.4 дэх заалт, Нийслэлийн Засаг даргын 2024 оны 04 сарын 23-ны өдрийн Эрх шилжүүлэх тухай А/451 дүгээр захирамжийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
         1.Нийслэлийн газар зохион байгуулалтын албанаас шалгагдаж ирсэн хавсралтад заагдсан 58 иргэн, 2 аж ахуйн нэгжийн газрын талбайн хэмжээ, хэлбэрийг тус тус өөрчилж шийдвэрлэсүгэй.
        2.Захирамж гарсантай холбогдуулан захирамжийн хавсралтын 10 дугаар багана дахь захирамжуудын иргэн, аж ахуйн нэгжийн холбогдох заалтуудыг тус тус хүчингүйд тооцсугай.
          3.Газар эзэмших эрхийн талбайн хэмжээ, хэлбэр  өөрчилсөн иргэн, аж ахуйн нэгжид гэрээ гэрчилгээ олгож, газрын төлбөр тооцоо хийж, хяналт тавьж ажиллахыг дүүргийн Газар зохион байгуулалтын алба (Э.Зоригоо)-д даалгасугай.
           4.Захиргааны ерөнхий хуулийн 94 дүгээр зүйлийн 94.1 дэх хэсэгт заасны дагуу захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд оролцогч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл мэдэгдсэн  буюу мэдсэн өдрөөс 30 хоногийн дотор нийслэлийн Засаг даргад гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
 
 
 
 
ЗАСАГ ДАРГА                                М.АЛТАНГЭРЭЛ