Комисс шинэчлэн батлах тухай

 

         Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэг, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.2.1 дэх заалт, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.2.7 дахь заалт, Засгийн газрын 2023 оны 07 дугаар сарын 19-ны өдрийн Журам шинэчлэн батлах тухай 278 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

        1.Дүүргийн хөрөнгө оруулалтаар тухайн төсвийн жилийн төлөвлөгөөнд тусгагдан хийгдэж байгаа бүтээн байгуулалт, засвар, тохижилтын ажил, тоног төхөөрөмж, бараа худалдан авалтын гүйцэтгэлийг хүлээж авах Комиссын бүрэлдэхүүнийг хавсралтаар шинэчлэн баталсугай.
       2.Комиссын хүлээж авсан бүтээн байгуулалт, засвар, тохижилтын ажил, тоног төхөөрөмж, барааг байгууллагын данс бүртгэлд бүртгэж хүлээн авахыг төсвийн захирагч нарт, данс бүртгэлд бүртгэгдсэн эсэхэд хяналт тавьж ажиллахыг Санхүү, төрийн сангийн хэлтэс (Б.Цэндсүрэн)-т тус тус үүрэг болгосугай.
        3.Энэхүү захирамж гарсантай холбогдуулан дүүргийн Засаг даргын 2014 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн Журам батлах тухай А/125 дугаар захирамж, 2022 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн Комисс шинэчлэн батлах тухай А/228 дугаар захирамжийг тус тус хүчингүй болсонд тооцсугай.
 
 

 

ЗАСАГ ДАРГА                                М.АЛТАНГЭРЭЛ