Эрэгтэйчүүдийн эрүүл мэндийг
дэмжин ажиллах тухай

 

         Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэг, Төсвийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2.2 дахь заалт, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн Сүхбаатар дүүргийн 2023 оны хөгжлийн жилийн  төлөвлөгөөний  биелэлтийг дүгнэх, 2024 оны хөгжлийн жилийн төлөвлөгөө батлах тухай 11/64 дүгээр тогтоолын Хавсралтын 65 дахь хэсэг, Дүүргийн 2024 оны Төсөвт нэмэлт өөрчлөлт оруулах тухай 14/88 дугаар тогтоолын 3.2.1.3 дахь заалтыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

          1.Эрэгтэйчүүдийн эрүүл мэндийг дэмжих, тэдэнд үзүүлэх эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар хүртээмжийг дээшлүүлэн ажиллахыг Нийгмийн хөгжлийн хэлтэс (Д.Тунгаа), дүүргийн Эрүүл мэндийн төв (М.Одгэрэл)-д тус тус үүрэг болгосугай.

           2.Эрэгтэйчүүдийн кабинетын үйл ажиллагааг дэмжин ажиллахад  шаардагдах 3,260,000 (Гурван сая хоёр зуун жаран мянган) төгрөгийг Мөрийн хөтөлбөр хэрэгжүүлэх зардлаас гаргаж олгохыг Засаг даргын Тамгын газар (В.Гомбодорж)-т зөвшөөрсүгэй.

          3.Энэхүү захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг дүүргийн Менежер (Э.Чинзориг)-т даалгасугай.

 

 

 

ЗАСАГ ДАРГА                                М.АЛТАНГЭРЭЛ