Томуу, томуу төст өвчний үеийн бэлэн
байдлыг ханган ажиллах тухай

 

         Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэг, Төсвийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2.2 дахь заалт, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн Сүхбаатар дүүргийн 2023 оны хөгжлийн жилийн  төлөвлөгөөний  биелэлтийг дүгнэх, 2024 оны хөгжлийн жилийн төлөвлөгөө батлах тухай 11/64 дүгээр тогтоолын Хавсралтын 14 дэх хэсэг, Дүүргийн 2024 оны Төсөвт нэмэлт өөрчлөлт оруулах тухай 14/88 дугаар тогтоолын 3.2.1.3 дахь заалтыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

          1.Томуу, томуу төст өвчний идэвхжил, дэгдэлтийн үеийн бэлэн байдлыг хангах, ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, Өрхийн эрүүл мэндийн төвийн эмч нарыг мэргэжил арга зүйгээр хангах, амьсгалын замын өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллахыг дүүргийн Эрүүл мэндийн төв (М.Одгэрэл), Нийгмийн хөгжлийн хэлтэс (Д.Тунгаа)-т тус тус  үүрэг болгосугай.

          2.Энэхүү үйл ажиллагаанд шаардагдах 8,980,000 (Найман сая есөн зуун наян мянган) төгрөгийг Мөрийн хөтөлбөр хэрэгжүүлэх зардлаас гаргаж олгохыг Засаг даргын Тамгын газар (В.Гомбодорж)-т зөвшөөрсүгэй.

          3.Уг захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Төслийн менежер (Э.Чинзориг)-т даалгасугай.

 

 

 
ЗАСАГ ДАРГА                                М.АЛТАНГЭРЭЛ