Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх заалт, Төсвийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2.2 дахь хэсэг, Хүүхэд хамгааллын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.2.1 дэх заалт, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн Сүхбаатар дүүргийн 2023 оны хөгжлийн жилийн төлөвлөгөөний биелэлтийг дүгнэх, 2024 оны хөгжлийн жилийн төлөвлөгөөг батлах тухай 11/64 дүгээр тогтоолын хавсралтын 61 дэх хэсэг, 2024 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн Дүүргийн 2024 оны төсөвт нэмэлт өөрчлөлт оруулах тухай 14/88 дугаар тогтоолын 3.2.1.3 дахь заалтыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ НЬ:
1.Хүүхдийг эрсдэлт нөхцөлд өртөхөөс урьдчилан сэргийлэх, шаардлагатай тусламж үйлчилгээ үзүүлэх боломжийг сурагчдад сурталчлан таниулах зорилгоор Хамтдаа хамгаалъя аяныг зохион байгуулж ажиллахыг Нийгмийн хөгжлийн хэлтэс (Д.Тунгаа), Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын хэлтэс (Л.Гантулга) Боловсролын хэлтэс (Д.Адъяасүрэн)-т тус тус үүрэг болгосугай.
2.Шаардагдах 1,670,000 (Нэг сая зургаан зуун далан мянган) төгрөгийг Мөрийн хөтөлбөр хэрэгжүүлэх зардлаас гаргаж олгохыг Засаг даргын Тамгын газар (В.Гомбодорж)-т зөвшөөрсүгэй.
3.Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг дүүргийн Менежер (Э.Чинзориг)-т даалгасугай.
ЗАСАГ ДАРГА М.АЛТАНГЭРЭЛ