Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэг, Төсвийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2.2 дахь заалт, Сангийн сайдын 2021 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн Журам шинэчлэн батлах 61 дүгээр тушаал, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн Сүхбаатар дүүргийн 2023 оны хөгжлийн жилийн төлөвлөгөөний биелэлтийг дүгнэх, 2024 оны хөгжлийн жилийн төлөвлөгөө батлах тухай 11/64 дүгээр тогтоолын Хавсралтын 6 дахь хэсэг, Дүүргийн 2024 оны Төсөвт нэмэлт өөрчлөлт оруулах тухай 14/88 дугаар тогтоолын 3.2.1.3 дахь заалтыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар хүртээмжийг дээшлүүлэх, эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийн дунд мэргэшүүлэх, чадавхжуулах симуляци дадлага сургалт зохион байгуулахыг Нийгмийн хөгжлийн хэлтэс (Д.Тунгаа), дүүргийн Эрүүл мэндийн төв (М.Одгэрэл)-д тус тус үүрэг болгосугай.
2.Сургалт зохион байгуулахад шаардагдах 6,200,000 (Зургаан сая хоёр зуун мянган) төгрөгийг Мөрийн хөтөлбөр хэрэгжүүлэх зардлаас гаргаж олгохыг Засаг даргын Тамгын газар (Н.Одончимэг)-т зөвшөөрсүгэй.
3.Энэхүү захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Менежер (Э.Чинзориг)-т даалгасугай.
ЗАСАГ ДАРГЫН АЛБАН ҮҮРГИЙГ