Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсгийг үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Дүүргийн хэмжээнд 2024-2025 оны өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангуулах Ажлын хэсгийг дор дурдсан бүрэлдэхүүнтэй байгуулсугай.
Ажлын хэсгийн дарга: Дүүргийн Менежер
Гишүүд: Төрийн захиргаа, удирдлагын хэлтсийн дарга
Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтсийн дарга
Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга
Төлөвлөлт, гүйцэтгэлийн удирдлагын хэлтсийн дарга
Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга
Хүнс, худалдаа, үйлчилгээний хэлтсийн дарга
Аж ахуйн тасгийн дарга
Онцгой байдлын хэлтсийн дарга
Боловсролын хэлтсийн дарга
Эрүүл мэндийн төвийн дарга
Нэгдсэн эмнэлгийн дарга
Сүхбаатар дэвшил ОНӨААТҮГ-н гүйцэтгэх захирал
Сүхбаатар дэвшил менежмент ААТҮГ-ийн захирал
Сүхбаатар тохижилт ХХК-ийн захирал
Гэрэлтүүлэг чимэглэл ХХК-н захирал
Би Эм Жи Эл ХХК-н захирал
Спэйшлтим ап ХХК-н захирал
ОСНААГ-ын харьяа ХYТ-5-ын захирал
ОСНААГ-ын харьяа ХYТ-8-ын захирал
УБЦТС ТӨХК-ний Зүүн түгээх төвийн дарга
Нарийн бичгийн дарга: Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтсийн Агаарын
бохирдлын асуудал хариуцсан мэргэжилтэн
2. Дүүргийн 2024-2025 оны өвөлжилтийн бэлтгэл хангуулах ажлыг зохион байгуулж, гүйцэтгэлд хяналт тавьж тухай бүр танилцуулж ажиллахыг Ажлын хэсэг (Э.Чинзориг)-т үүрэг болгосугай.
ЗАСАГ ДАРГЫН АЛБАН ҮҮРГИЙГ
ТҮР ОРЛОН ГҮЙЦЭТГЭГЧ М.АЛТАНГЭРЭЛ