Төсвийн хуваарьт өөрчлөлт оруулах тухай
Монгол Улсын Засаг, захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэг, Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.20 дахь заалт, 66 дугаар зүйлийн 66.1.6 дахь заалт, Сангийн сайдын 2018 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн Журам батлах тухай 134 дүгээр тушаал, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн Нийслэлийн 2024 оны төсөвт өөрчлөлт оруулах тухай 88 дугаар тогтоол, Нийслэлийн Засаг даргын 2024 оны 06 дугаар сарын 20-ний өдрийн Төсвийн хуваарьт өөрчлөлт оруулах тухай А/734 дугаар захирамж, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн Дүүргийн 2024 оны төсөвт нэмэлт өөрчлөлт оруулах тухай 14/88 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Дүүргийн 2024 оны 9 дүгээр сарын төсвийн зарлага, санхүүжилтийн хуваарийг хавсралтаар шинэчлэн баталсугай.
2.Батлагдсан хуваарийн дагуу санхүүжилтийг хянан олгохыг Санхүү, төрийн сангийн хэлтсийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч (Б.Цэндсүрэн)-д зөвшөөрсүгэй.
ЗАСАГ ДАРГЫН АЛБАН ҮҮРГИЙГ
ТҮР ОРЛОН ГҮЙЦЭТГЭГЧ М.АЛТАНГЭРЭЛ