Ажлын хэсэг байгуулах тухай
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэг, Авлигын эсрэг хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.2 дахь заалт, 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэг, Засгийн газрын 2023 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 2023-2024 оныг Авлигатай тэмцэх жил болгон зарлах тухай 49 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Дүүргийн сургууль, сургуулийн өмнөх боловсролын байгууллагад Авлигын эсрэг хууль тогтоомжийн хэрэгжилт, байгууллагын хэмжээнд мөрдөгдөж байгаа дүрэм, журам, удирдлагаас гаргасан тушаал, шийдвэр хуульд нийцсэн эсэх, төрийн албан хаагч гэмт хэрэг үйлдэх, ёс зүйн зөрчил гаргахаас урьдчилан сэргийлэх, өргөдөл, гомдлын шийдвэрлэлтийн байдалд хяналт шалгалт хийх, зөвлөн туслах, шалгалтын мөрөөр илэрсэн зөрчлийг арилгуулах ажил зохион байгуулах үүрэг бүхий Ажлын хэсгийг дараах бүрэлдэхүүнтэй байгуулсугай.
Ажлын хэсгийн ахлагч: М.Очмаа (Хяналт, шинжилгээ, үнэлгээний хэлтсийн дарга)
Гишүүд: Б.Цэндсүрэн (Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга)
Ц.Сайнбуян (Дотоод аудитын албаны дарга)
Нарийн бичгийн дарга: Р.Цолмонгэрэл (Эрх зүйн сургалт, сурталчилгаа гэрээ хариуцсан Ахлах мэргэжилтэн)
2.Хяналт шалгалт хийх, зөвлөн туслах ажлын удирдамжийг хавсралтаар баталсугай.
3.Батлагдсан удирдамжийн дагуу хяналт шалгалтыг зохион байгуулж, тайлагнахыг Ажлын хэсэг (М.Очмаа)-т үүрэг болгосугай.
ЗАСАГ ДАРГЫН АЛБАН ҮҮРГИЙГ
ТҮР ОРЛОН ГҮЙЦЭТГЭГЧ М.АЛТАНГЭРЭЛ