Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх заалт, Төсвийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2.2 дахь хэсэг, Боловсролын ерөнхий хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.7 дахь заалт, Нийслэлийн Засаг даргын 2024 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн Зорилтот төсөл хэрэгжүүлэх тухай А/559 дүгээр захирамжийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ НЬ:
1.Сурагчдын бие бялдрын өсөлт, хөгжилтийг дэмжих зорилгоор зохион байгуулж буй Сүү хөтөлбөрийг ерөнхий боловсролын 16 дугаар сургуульд хэрэгжүүлэн ажиллахыг Нийгмийн хөгжлийн хэлтэс (Д.Тунгаа), Санхүү, төрийн сангийн хэлтэс (Б.Цэндсүрэн)-т тус тус үүрэг болгосугай.
2.Зардлыг батлагдсан төсвийн хүрээнд Засаг даргын Тамгын газрын холбогдох зардлаас гаргахыг Засаг даргын Тамгын газар (Н.Одончимэг)-т зөвшөөрсүгэй.
3.Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг дүүргийн Менежер (Э.Чинзориг)-т даалгасугай.
ЗАСАГ ДАРГЫН АЛБАН ҮҮРГИЙГ
ТҮР ОРЛОН ГҮЙЦЭТГЭГЧ М.АЛТАНГЭРЭЛ