Үнэлгээний хороо байгуулах тухай
1.Хот тохижуулах зардлаар 2024 онд хэрэгжүүлэхээр батлагдсан ажлын гүйцэтгэгч сонгон шалгаруулах төсөл арга хэмжээний жагсаалтыг нэгдүгээр хавсралтаар байгуулсугай.
2.Батлагдсан төсөл арга хэмжээний худалдан авах ажиллагааны гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах Үнэлгээний хорооны бүрэлдэхүүнийг хоёрдугаар хавсралтаар байгуулсугай.
3.Худалдан авах ажиллагааг холбогдох хууль тогтоомжийн дагуу зохион байгуулж ажиллахыг Үнэлгээний хороо (Д.Тунгаа)-д, Үнэлгээний хорооны зөвлөмжид үндэслэн шалгарсан гүйцэтгэгчтэй гэрээ байгуулан, гэрээний биелэлтэд захиалагчийн зүгээс хяналт тавьж ажиллахыг Засаг даргын Тамгын газар (Н.Одончимэгт)-т тус тус үүрэг болгосугай.
ЗАСАГ ДАРГЫН АЛБАН ҮҮРГИЙГ
ТҮР ОРЛОН ГҮЙЦЭТГЭГЧ М.АЛТАНГЭРЭЛ