Болзошгүй үер, усны ослоос урьдчилан
          сэргийлэх арга хэмжээг эрчимжүүлэх тухай

 

 

          Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэг, Төсвийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2.2 дахь заалт, Гамшгаас хамгаалах тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1.1 дэх заалт, Сангийн сайдын 2021 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн Журам шинэчлэн батлах тухай 61 дүгээр тушаал, Нийслэлийн Засаг даргын 2024 оны 06 дугаар сарын 04-ны өдрийн “Гол, усны ослоос урьдчилан сэргийлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” А/656 дугаар захирамж, Засаг даргын зөвлөлийн 2024 оны 08 дугаар сарын 01-ний өдийн 10 дугаар хуралдааны тэмдэглэлийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ НЬ:

        1.Дүүргийн нутаг дэвсгэр, хороодод үүсэж болзошгүй үерийн аюулаас урьдчилан сэргийлэх, авто машин, явган зорчигч зорчих нөхцөлийг бий болгох, үерийн ус зайлуулах далан, сувгийн ус зайлуулах нөхцөлийг дээшлүүлэх ажлыг зохион байгуулахыг Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтэс (Т.Эдмон)-т үүрэг болгосугай.

          2.Дүүргийн нутаг дэвсгэрт иргэдийг гол болон голын тогтоол усанд осолдохоос урьдчилан сэргийлэх зорилгоор 20 дугаар хороо Туул гол (Маршлын гүүрнээс Баянзүрхийн гүүр) хүртэлх чиглэлд 2024 оны 06 дугаар сарын 15-ны өдрөөс 09 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэлх хугацаанд хөдөлгөөнт эргүүл ажиллуулахыг Онцгой байдлын хэлтэс (хурандаа Д.Бэхбаяр)-т, Цагдаагийн газар (хурандаа Г.Давааням)-т, болзошгүй осол, эрсдэлээс урьдчилан сэргийлэн иргэдийг мэдээ, мэдээллээр ханган ажиллахыг Төрийн захиргааны удирдлагын хэлтэс (В.Гомбодорж)-т тус тус үүрэг болгосугай.

           3.Урьдчилан сэргийлэх ажилд шаардлагатай 2,000,908  (Хоёр сая есөн зуун найман) төгрөгийг Орон нутгийн нөөц хөрөнгөөс гаргахыг Засаг даргын тамгын газар (Н.Одончимэг)-т зөвшөөрсүгэй.

           4.Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж, үр дүнг танилцуулж ажиллахыг дүүргийн Менежер (Э.Чинзориг)-т даалгасугай.

 





                                                                        ЗАСАГ ДАРГЫН АЛБАН ҮҮРГИЙГ

             ТҮР ОРЛОН ГҮЙЦЭТГЭГЧ                                  М.АЛТАНГЭРЭЛ