Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх заалт, Төсвийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2.2 дахь хэсэг, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1.4 дэх заалт, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн Сүхбаатар дүүргийн 2023 оны хөгжлийн жилийн төлөвлөгөөний биелэлтийг дүгнэх, 2024 оны хөгжлийн жилийн төлөвлөгөөг батлах тухай 11/64 дүгээр тогтоолын хавсралтын 64 дэх хэсгийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ НЬ:
1.Гэр бүлийн хүчирхийллийн гэрч хохирогчийг хамгаалах Нэг цэгийн үйлчилгээний төвийн үйл ажиллагааны зардлыг батлагдсан төсвийн хүрээнд Засаг даргын Тамгын газрын холбогдох зардлаас гаргахыг Засаг даргын Тамгын газар (Н. Одончимэг)-т зөвшөөрсүгэй.
2.Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг дүүргийн Менежер (Э.Чинзориг)-т даалгасугай.
ЗАСАГ ДАРГЫН АЛБАН ҮҮРГИЙГ
ТҮР ОРЛОН ГҮЙЦЭТГЭГЧ М.АЛТАНГЭРЭЛ