1.Худалдааны газрын стандартын шаардлагыг хангаж спиртийн өндөр болон сул агууламжтай согтууруулах ундаа худалдах тусгай зөвшөөрлийг олгох 16 аж ахуйн нэгжийн жагсаалтыг 1 дүгээр, хоол үйлдвэрлэл үйлчилгээний газрын стандартын шаардлагыг хангаж спиртийн өндөр болон сул агууламжтай согтууруулах ундаагаар үйлчлэх тусгай зөвшөөрөл олгох 8 аж ахуйн нэгжийн жагсаалтыг 2 дугаар, спиртийн сул агууламжтай согтууруулах ундаагаар үйлчлэх тусгай зөвшөөрөл олгох 1 аж ахуйн нэгжийн жагсаалтыг 3 дугаар хавсралтаар тус тус баталсугай.
2.Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн хэрэгжилтийг хангуулж ажиллахыг Хүнс, худалдаа, үйлчилгээний хэлтэс (Г.Амгалан)-т, хяналт тавьж ажиллахыг Цагдаагийн газар (Г.Давааням)-т, Татварын хэлтэс (Б.Баатар)-т, хороодын Засаг дарга нарт тус тус үүрэг болгосугай.
3.Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж, удирдлага арга зүйгээр хангаж ажиллахыг Дүүргийн менежер (Э.Чинзориг)-т даалгасугай.
ЗАСАГ ДАРГЫН АЛБАН ҮҮРГИЙГ