Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дахь хэсэг, Төсвийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2.2 дахь заалт, Архив, албан хэрэг хөтлөлтийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.5 дахь заалт, Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2021 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн А/222 дугаар тушаал, Нийслэлийн Засаг даргын 2015 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн А/172 дугаар захирамж, Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн дүүргийн Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр батлах тухай 08 дугаар тогтоолын хавсралтын 4.2 дугаар зүйлийн 4.2.2 дахь заалт, дүүргийн 2024 оны төсөвт нэмэлт өөрчлөлт оруулах тухай 14/88 дугаар тогтоолын 3.2.1.3 дугаар заалтыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Ерөнхий боловсролын 58 дугаар сургуулийн архивын хадгаламжийн сангийн хадгалалт хамгаалалтыг сайжруулахад стандартын шаардлага хангасан нягтруулсан шүүгээ авахад хяналт тавьж ажиллахыг Архивын тасгийн дарга (Б.Батхишиг)-т үүрэг болгосугай.
2.Нягтруулсан шүүгээ авахад шаардагдах 16,680,000 (Арван зургаан сая зургаан зуун наян мянган) төгрөгийг Мөрийн хөтөлбөр хэрэгжүүлэх зардлаас гаргаж, зарцуулахыг Засаг даргын Тамгын газар (Н.Одончимэг)-т зөвшөөрсүгэй.
3.Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж, үр дүнг танилцуулж ажиллахыг Төрийн захиргааны удирдлагын хэлтэс (В.Гомбодорж)-т даалгасугай.
4.Нягтруулсан шүүгээг данс бүртгэлд тусгаж ажиллахыг 58 дугаар сургуулийн захирал (Д.Болд)-д үүрэг болгосугай.
ЗАСАГ ДАРГЫН АЛБАН ҮҮРГИЙГ
ТҮР ОРЛОН ГҮЙЦЭТГЭГЧ М.АЛТАНГЭРЭЛ