Төсвийн хуваарьт өөрчлөлт оруулах тухай
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэг, Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.20 дахь заалт, 66 дугаар зүйлийн 66.1.6 дахь заалт, Сангийн сайдын 2018 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн Журам батлах тухай 134 дүгээр тушаал, нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн Нийслэлийн 2023 оны төсөвт өөрчлөлт оруулах тухай 85 дугаар тогтоол, нийслэлийн Засаг даргын 2023 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн Төсвийн хуваарьт өөрчлөлт оруулах тухай А/771 дүгээр захирамж, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн Дүүргийн 2023 оны төсөв батлах тухай 7/35 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Дүүргийн орон нутгийн 11 дүгээр сарын төсвийн зарлага, санхүүжилтийн хуваарийг хавсралтаар шинэчлэн баталсугай.
2.Батлагдсан хуваарийн дагуу санхүүжилтийг хянан олгохыг Санхүү, төрийн сангийн хэлтэс (Д.Ууганбаяр)-т зөвшөөрсүгэй.
ЗАСАГ ДАРГА Х.БОЛОРМАА