Нийтийн байрны барилга байгууламжид урьдчилан
сэргийлэх хяналт, шалгалт явуулах тухай

 

 

        Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай  хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх  хэсэг, Төрийн хяналт, шалгалтын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1 дэх заалт, нийслэлийн Засаг даргын 2023 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн Ажлын хэсэг байгуулах тухай А/1240 дүгээр захирамжийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
       1.Иргэд, оршин суугчдын эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах, нийтийн байрны өнөөгийн орчин нөхцөлийг судлах зорилгоор дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй нийтийн байрны орчин, нөхцөлд урьдчилан сэргийлэх хяналт, шалгалтыг 2023 оны 11 дүгээр сарын 06-10-ны өдрийг хүртэлх хугацаанд явуулсугай.
        2.Хяналт шалгалт явуулах Ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг нэгдүгээр хавсралтаар баталж, шалгалтын явцад илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулж, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний санал, үр дүнг мэдээлж ажиллахыг Ажлын хэсэг (М.Алтангэрэл)-т үүрэг болгосугай.
        3.Хяналт шалгалт хийхэд шаардагдах хөрөнгийг Засаг даргын Тамгын газрын холбогдох зардлаас гаргахыг Засаг даргын Тамгын газар (Н.Энхболд)-т зөвшөөрсүгэй.
           
 
 ЗАСАГ ДАРГА                                     Х.БОЛОРМАА