Томуу, томуу төст өвчний үеийн
бэлэн байдлыг ханган ажиллах тухай

 

 
         Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэг, Төсвийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2.2 дахь заалт, Эрүүл мэндийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2.1 дэх заалт, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн Сүхбаатар дүүргийн 2022 оны Хөгжлийн жилийн төлөвлөгөөний биелэлтийг дүгнэх, 2023 оны хөгжлийн төлөвлөгөө батлах тухай 7/31 дүгээр тогтоолын хавсралтын 7, 11 дэх хэсэг, Дүүргийн 2023 оны Төсөв батлах тухай 7/35 дугаар тогтоолын 3.2.1.3 дахь хэсгийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

            1.Томуу, томуу төст өвчний идэвхжил, дэгдэлтийн үеийн бэлэн байдлыг хангах, амьсгалын замын өвчнөөс урьдчилан сэргийлэх, яаралтай арга хэмжээ авах, эмч, эмнэлгийн мэргэжилтнийг чадавхжуулах арга зүйн ажил зохион байгуулан ажиллахыг дүүргийн Эрүүл мэндийн төв (М.Одгэрэл), Нийгмийн хөгжлийн хэлтэс (Д.Тунгаа)-т тус тус  үүрэг болгосугай.

            2.Энэхүү үйл ажиллагаанд шаардагдах 3,825,000 (Гурван сая найман зуун хорин таван мянган) төгрөгийг Мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх зардлаас гаргаж олгохыг Засаг даргын Тамгын газар (Н.Энхболд)-т зөвшөөрсүгэй.

            3.Уг захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Засаг даргын орлогч (М.Алтангэрэл)-д даалгасугай.

 

 

 ЗАСАГ ДАРГА                                      Х.БОЛОРМАА