Дүүргийн төсвийн байгууллагын санхүүгийн
ажилтнуудад зөвлөгөөн зохион байгуулах тухай

 

 

        Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дахь хэсэг, Төсвийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2.2 дахь заалт, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн Сүхбаатар дүүргийн 2022 оны хөгжлийн төлөвлөгөөний биелэлтийг дүгнэх, 2023 оны хөгжлийн жилийн төлөвлөгөө батлах тухай 7/31 дүгээр тогтоолын хавсралтын 70, 71 дахь заалтыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
      1.Дүүргийн төсвийн байгууллагуудын санхүүгийн ажилтнуудад төсвийн шинэчлэлийн бодлогын хэрэгжилтэд мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгөх, ойлголт мэдээллийг нэгтгэх, төсвийн хууль тогтоомжийн хэрэгжилт, шинэчлэгдсэн хууль журмыг танилцуулах, төлбөр тооцооны цахим системийн шилжилтийн явцыг танилцуулах,  хэрэгжүүлэхэд тулгарч буй асуудлыг хэлэлцэж, цаашид хэрэгжүүлэх бодлого чиглэлд санал дүгнэлтийг тусгах, нягтлан бодогч, нярвуудын ур чадварыг нэмэгдүүлэх туршлага солилцох зөвлөгөөнийг 2023 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр зохион байгуулж ажиллахыг Санхүү, төрийн сангийн хэлтэс (Д.Ууганбаяр)-т үүрэг болгосугай.
         2.Зөвлөгөөний үйл ажиллагаанд шаардагдах зардлыг тамгын газрын холбогдох зардлаас санхүүжүүлж ажиллахыг Засаг даргын Тамгын газар (Н.Энхболд)-т зөвшөөрсүгэй.
         3.Энэхүү захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Засаг даргын орлогч (М.Алтангэрэл)-д үүрэг болгосугай

 

 
 ЗАСАГ ДАРГА                                         Х.БОЛОРМАА