Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээний
хугацааг сунгах тухай
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэг, Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5.3 дахь заалт, 37 дугаар зүйлийн 37.2 дахь хэсэг, Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2.5 дахь заалтыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Захирамжийн хавсралтад заагдсан 100 иргэн, 1 аж ахуйн нэгжийн газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгаж шийдвэрлэсүгэй.
2.Захирамж гарсантай холбогдуулан хавсралтын 10 дугаар багана дахь захирамжийн иргэдэд холбогдох заалтуудыг хүчингүйд тооцсугай.
3.Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээний хугацааг сунгасан иргэдтэй гэрээ байгуулж, гэрчилгээ олгон, газрын төлбөр тооцоо хийж, хяналт тавьж ажиллахыг дүүргийн Газар зохион байгуулалтын алба (Э.Зоригоо)-д даалгасугай.
4.Захиргааны ерөнхий хуулийн 94 дүгээр зүйлийн 94.1 дэх хэсэгт заасны дагуу захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд оролцогч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл мэдэгдсэн буюу мэдсэн өдрөөс 30 хоногийн дотор нийслэлийн Засаг даргад гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ЗАСАГ ДАРГА Х.БОЛОРМАА