Газар эзэмших эрхийн талбайн хэмжээ,
хэлбэр өөрчлөх тухай
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэг, Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5.3 дахь заалт, 35 дугаар зүйлийн 35.3.5 дахь заалт, Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2.5 дахь заалтуудыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Захирамжийн хавсралтад заагдсан 26 иргэний газар эзэмших эрхийн талбайн хэмжээ, хэлбэрийг өөрчилж шийдвэрлэсүгэй.
2.Захирамж гарсантай холбогдуулан нэгдүгээр хавсралтын 10 дугаар багана дахь захирамжуудын 6 дугаар багана дахь заалтуудыг хүчингүйд тооцсугай.
3.Газар эзэмших эрхийн талбайн хэмжээ, хэлбэр өөрчилсөн иргэн, аж ахуйн нэгжид гэрээ гэрчилгээ олгож, газрын төлбөр тооцоо хийж, хяналт тавьж ажиллахыг дүүргийн Газар зохион байгуулалтын алба (Э.Зоригоо)-д даалгасугай.
4.Захиргааны ерөнхий хуулийн 94 дүгээр зүйлийн 94.1 дэх хэсэгт заасны дагуу захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд оролцогч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл мэдэгдсэн буюу мэдсэн өдрөөс 30 хоногийн дотор нийслэлийн Засаг даргад гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ЗАСАГ ДАРГА Х.БОЛОРМАА