Дүүргийн 10, 11, 12 дугаар хорооны нутаг дэвсгэр орчмын зах худалдааны
төвүүдээр шалгалт зохион байгуулах тухай
төвүүдээр шалгалт зохион байгуулах тухай
Монгол Улсын Засаг захиргаа, Татварын ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 дэх заалт, 34 дүгээр зүйлийн 34.11.1 34.11.4, дэх заалт, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.10 дэх заалт, 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэг, , Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх заалт, Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.7.1, 18.7.2 дах заалт, Газрын төлбөрийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1 дэх заалт, Төсвийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2.1 дэх заалтыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Дүүргийн 10, 11, 12 дугаар хорооны нутаг дэвсгэр орчмын бизнес эрхэлж байгаа иргэн, аж ахуйн нэгжүүдэд татварын хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт шалгалт хийх ажлын хэсгийн удирдамжийг хавсралтаар баталсугай.
2.Удирдамжийн дагуу хууль тогтоомжийн хэрэгжилтийг хянан ажиллахыг Ажлын хэсэг (Б.Баатар)-т үүрэг болгосугай.
3.Хяналт шалгалт хийхэд шаардагдах хөрөнгийг Засаг даргын Тамгын газрын холбогдох зардлаас гаргахыг Засаг даргын Тамгын газар (Н.Энхболд)-т зөвшөөрсүгэй.
ЗАСАГ ДАРГЫН АЛБАН ҮҮРГИЙГ
ТҮР ОРЛОН ГҮЙЦЭТГЭГЧ М.АЛТАНГЭРЭЛ