Хүүхдийн найрал дууны уралдаан
 зохион байгуулах тухай                   

                  

 

         Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэг, Төсвийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2.2 дахь заалт,  Боловсролын ерөнхий хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.7 дахь заалт, Хүүхдийн эрхийн тухай хуулийн 17.1.5 дахь заалт, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн Дүүргийн 2022 оны хөгжлийн төлөвлөгөөний биелэлтийг дүгнэх, 2023 оны хөгжлийн жилийн төлөвлөгөө батлах тухай 7/31 дүгээр тогтоолын Хавсралтын 53 дахь хэсгийг,  Дүүргийн 2023 оны төсөв батлах тухай 7/35 дугаар тогтоолын 3.2.1.3 дахь заалтыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

       1.Ерөнхий боловсролын сургуулийн хөгжмийн хичээлийн сургалтыг чанаржуулж, уран сайхны боловсрол олгох, гоо зүйн хүмүүжлийг төлөвшүүлэх, хүүхэд бүрийн авьяасыг хөгжүүлэх зорилгоор  жил бүр уламжлал болгон зохиогддог Монгол улсын Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, Ардын жүжигчин Дагвын Лувсаншаравын нэрэмжит Хүүхдийн найрал дууны шилдэг хамтлаг шалгаруулах 29 дэх удаагийн  наадмыг удирдамжийн дагуу 2023 оны 10 дугаар сарын 11-ний өдөр зохион байгуулахыг Нийгмийн хөгжлийн хэлтэс (Д.Тунгаа), Боловсролын хэлтэс (Д.Адъяасүрэн)-т тус тус үүрэг болгосугай.

       2.Уралдааныг зохион байгуулахад шаардагдах 4,584,000 (Дөрвөн сая таван зуун наян дөрвөн мянган) төгрөгийг Мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх зардлаас гаргахыг Засаг даргын Тамгын газар (Н.Энхболд)-т зөвшөөрсүгэй.

         3.Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Засаг даргын орлогч (М.Алтангэрэл)-д даалгасугай.
 
 

 

 ЗАСАГ ДАРГА                                       Х.БОЛОРМАА