Үнэлгээний хороо байгуулах тухай
Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйл 66.1 дэх хэсэг, Төсвийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2.2 дахь заалт, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1.1 дэх хэсэг, 47 дугаар зүйл, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн Сүхбаатар дүүргийн 2022 оны хөгжлийн жилийн төлөвлөгөөний биелэлтийг дүгнэх, 2023 оны хөгжлийн жилийн төлөвлөгөө батлах тухай 7/31 дүгээр тогтоолын Хавсралтын 31, 67 дахь хэсгүүд, Дүүргийн 2023 оны төсөв батлах тухай 7/35 дугаар тогтоолын 3.2.1.3 дахь заалтуудыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Дүүргийн төсвийн бусад эх үүсвэрийн хөрөнгийн Мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх зардлаас 2023 онд хэрэгжүүлэхээр батлагдсан ажлын гүйцэтгэгч сонгон шалгаруулах төсөл арга хэмжээний жагсаалтыг нэгдүгээр хавсралтаар баталсугай.
2.Батлагдсан төсөл арга хэмжээний худалдан авах ажиллагааны гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах Үнэлгээний хорооны бүрэлдэхүүнийг хоёрдугаар хавсралтаар байгуулсугай.
3.Худалдан авах ажиллагааг холбогдох хууль тогтоомжийн дагуу зохион байгуулж ажиллахыг Үнэлгээний хороо (Н.Одончимэг)-д, Үнэлгээний хорооны зөвлөмжид үндэслэн шалгарсан гүйцэтгэгчтэй гэрээ байгуулан, гэрээний биелэлтэд захиалагчийн зүгээс хяналт тавьж ажиллахыг Засаг даргын Тамгын газар (Н.Энхболд)-т тус тус үүрэг болгосугай.
ЗАСАГ ДАРГА Х.БОЛОРМАА