Газрын талбайн хэлбэр, хэмжээг өөрчлөх тухай
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэг, Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5.3 дахь заалт, 35 дугаар зүйлийн 35.3.5 дахь заалт, Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2.5 дахь заалтыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Захирамжийн хавсралтад заагдсан зуслангийн зориулалтаар газар эзэмшиж буй 4 иргэний газрын талбайн хэлбэр, хэмжээг өөрчилж шийдвэрлэсүгэй.
2.Захирамж гарсантай холбогдуулан хавсралтын 10 дугаар багана дахь захирамжуудын иргэдэд холбогдох заалтыг хүчингүйд тооцсугай.
2.Захирамж гарсантай холбогдуулан хавсралтын 10 дугаар багана дахь захирамжуудын иргэдэд холбогдох заалтыг хүчингүйд тооцсугай.
3.Газрын талбайн хэлбэр, хэмжээг өөрчилсөн иргэдэд гэрээ гэрчилгээ олгож, газрын төлбөр тооцоог хийж, хяналт тавьж ажиллахыг дүүргийн Газар зохион байгуулалтын алба (Э.Зоригоо) -д даалгасугай.
4.Захиргааны ерөнхий хуулийн 94 дүгээр зүйлийн 94.1 дэх хэсэгт заасны дагуу захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд оролцогч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл мэдэгдсэн буюу мэдсэн өдрөөс 30 хоногийн дотор нийслэлийн Засаг даргад гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ЗАСАГ ДАРГА Х.БОЛОРМАА