Иргэдэд хууль сурталчлах, нөлөөллийн
арга хэмжээ зохион байгуулах тухай

 

          Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэг, Төсвийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2.2 дахь заалт, Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1.6 дахь заалт, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн Сүхбаатар дүүргийн 2022 оны Хөгжлийн жилийн төлөвлөгөөний биелэлтийг дүгнэх, 2023 оны хөгжлийн төлөвлөгөө батлах тухай 7/31 дүгээр тогтоолын хавсралтын 45 дахь хэсэг, Дүүргийн 2023 оны Төсөв батлах тухай 7/35 дугаар тогтоолын 3.2.1.3 дахь хэсгийг тус тус үндэслэн ТУШААХ нь:

     1.Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийг сурталчлах ажлын хүрээнд Хөгжлийн бэрхшээлтэй иргэд болон хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эх, асран хамгаалагчдад нөлөөллийн арга хэмжээ зохион байгуулан, хүчирхийлэл болон ялгаварлан гадуурхалтай тэмцэх, түүнээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэн ажиллахыг Нийгмийн хөгжлийн хэлтэс (Д.Тунгаа)-т үүрэг болгосугай.

           2.Хууль сурталчлах, нөлөөллийн арга хэмжээний удирдамж, хөтөлбөрийг хавсралтаар баталсугай.

      3.Үйл ажиллагаа зохион байгуулахад шаардагдах 2,760,000 (Хоёр сая долоон зуун жаран мянган) төгрөгийг Мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх зардлаас гаргаж олгохыг Засаг даргын Тамгын газар (Н.Энхболд)-т зөвшөөрсүгэй.

          4.Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Засаг даргын орлогч (М.Алтангэрэл)-д даалгасугай.
 
 

 ЗАСАГ ДАРГА                                             Х.БОЛОРМАА