Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх орон тооны бус байнгын
комисс байгуулах тухай
 
                                     
         Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх  хэсэг, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2 дэх заалт,  29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, Засгийн газрын 2015 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн Дүрэм шинэчлэн батлах тухай 269 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогын шалтгааныг судлан бүртгэсэн акт, дүгнэлт гаргах чиг, үүрэг бүхий орон тооны бус байнгын комиссыг дараах бүрэлдэхүүнтэй байгуулсугай.

             Ажлын хэсгийн дарга:        Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга

             Гишүүд:                               Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн Хөдөлмөрийн харилцаа, хөдөлмөрийн
                                                          аюулгүй байдал хариуцсан мэргэжилтэн

              Нарийн бичгийн дарга:       Нийгмийн хөгжлийн хэлтсийн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын асуудал хариуцсан мэргэжилтэн

              2.Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх орон тооны бус  байнгын комисс, түүний ажиллах журмыг хэрэгжүүлэн, хяналт тавьж ажиллахыг Байнгын комисс (Д.Тунгаа)-т даалгасугай. 

           

           

ЗАСАГ ДАРГА                                     Х.БОЛОРМАА