Монголын мастеруудын спортын VII наадамд
оролцоход дэмжлэг үзүүлэх тухай
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх заалт, Төсвийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2.2 дахь хэсэг, Биеийн тамир, спортын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх заалт, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн Сүхбаатар дүүргийн 2022 оны хөгжлийн жилийн төлөвлөгөөний биелэлтийг дүгнэх, 2023 оны хөгжлийн жилийн төлөвлөгөөг батлах тухай 7/31 дүгээр тогтоолын хавсралтын 67 дахь хэсэг, Дүүргийн 2023 оны төсөв батлах тухай 7/35 дугаар тогтоолын 3.2.1.3 дахь заалтыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Монголын мастеруудын спортын VII наадам 2023 оны 08 дугаар сарын
24-27-ны өдрүүдэд Хөвсгөл аймагт зохион байгуулагдах тул баг, тамирчдыг бэлтгэн оролцуулах ажлыг зохион байгуулахыг Нийгмийн хөгжлийн хэлтэс (Д.Тунгаа), Ахмадын хороо (Б.Мөнхцэцэг)-т тус тус үүрэг болгосугай.
24-27-ны өдрүүдэд Хөвсгөл аймагт зохион байгуулагдах тул баг, тамирчдыг бэлтгэн оролцуулах ажлыг зохион байгуулахыг Нийгмийн хөгжлийн хэлтэс (Д.Тунгаа), Ахмадын хороо (Б.Мөнхцэцэг)-т тус тус үүрэг болгосугай.
2.Үйл ажиллагаанд зарцуулах 15,380,000 (Арван таван сая гурван зуун наян мянган) төгрөгийг Мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх зардлаас гаргахыг Засаг даргын Тамгын газар (Н.Энхболд)-т зөвшөөрсүгэй.
3.Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Засаг даргын орлогч (М.Алтангэрэл)-д даалгасугай.
ЗАСАГ ДАРГА Х.БОЛОРМАА