Боловсролын салбарт улсын үзлэг зохион байгуулах
Ажлын хэсгийг байгуулах тухай
 
         Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэг, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2 дахь хэсгийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
         1.Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн даргын 2023 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн Улсын үзлэг зохион байгуулах тухай 03/826 дугаар албан бичгийн дагуу дүүргийн нутаг дэвсгэр дэх боловсролын салбарын  мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагуудад Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн хэрэгжилтийн улсын үзлэг зохион байгуулах Ажлын хэсгийг дараах бүрэлдэхүүнтэй байгуулсугай.
Ажлын хэсгийн дарга:          Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга
Гишүүд:                                 Боловсролын хэлтсийн дарга
                                              Боловсролын хэлтсийн Боловсролын асуудал хариуцсан улсын байцаагч  
                                              Нийгмийн хөгжлийн хэлтсийн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын асуудал хариуцсан мэргэжилтэн
                                              Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн Эрүүл ахуйн хяналтын улсын байцаагч 
                                              Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч
 Нарийн бичгийн дарга:       Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн
                                              Хөдөлмөрийн харилцаа, хөдөлмөрийн аюулгүй байдал хариуцсан мэргэжилтэн
          2.Улсын үзлэгийг удирдамжийн дагуу хугацаанд нь зохион байгуулан, нэгдсэн тайланг танилцуулж, үр дүнг тооцож ажиллахыг Ажлын хэсэг (Д.Тунгаа)-т даалгасугай.
 
 
 
 
                                                             ЗАСАГ ДАРГЫН АЛБАН ҮҮРГИЙГ
ТҮР ОРЛОН ГҮЙЦЭТГЭГЧ                                           М.АЛТАНГЭРЭЛ