- Үйлчилгээ эрхлэх нутаг дэвсгэрийнхээ баг, хорооныхоо Засаг даргад хүсэлт гаргана.
- Тухайн дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтэс нь баг, хорооны Засаг даргаас иргэний хүсэлт болон бүрдүүлсэн материалыг хүлээн авч хяналт хийж, дүгнэлт гарган тухайн дүүргийн Засаг даргын Тамгын газар хүргүүлнэ.
- Тухай дүүргийн Засаг даргын Тамгын газар нь Хүүхэд харах үйлчилгээ эрхлэх зөвшөөрөл олгох тухай дүүргийн Засаг даргын захирамж гаргаж, иргэнд үйлчилгээ эрхлэх зөвшөөрөл бүхий ГЭРЧИЛГЭЭ олгоно.
Бүрдүүлэх материал:
- Хүүхэд харах үйлчилгээ эрхлэх зөвшөөрөл хүссэн өргөдөл;
- Иргэний үнэмлэх, үүсгэн байгуулагчийн өөрийн өмчлөлийн байрны лавлагаа, оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа (төрийн цахим үйлчилгээний мэдээллийн сангаас татаж хэвлэсэн байх);
- Хэрвээ түрээсийн байр, гэрт үйл ажиллагаа явуулж байгаа бол түрээслэгчтэй байгуулсан гэрээ;
- Боловсролын диплом, бүрэн, дунд боловсролын үнэмлэхийн хуулбар;
- Хүүхэд харагчийг бэлтгэх, чадавхжуулах сургалтад хамрагдсан гэрчилгээний хуулбар;
- Халдварт болон сэтгэцийн өвчингүй болохыг тодорхойлсон эмнэлгийн байгууллагын дүгнэлт зэрэг материал бүрдүүлнэ.
Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн хөгжлийн хэлтсийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын асуудал хариуцсан мэргэжилтэнтэй холбогдож мэдээлэл авна уу. Холбогдох утас: 70070127