ХҮҮХЭД ҮРЧЛЭХ ТУХАЙ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ЗАХИРАМЖ
  1. Оршин суугаа баг, хорооныхоо Засаг даргаар уламжлуулан тухайн дүүргийн Засаг даргад хүсэлт гаргана.
  2. Тухайн дүүргийн баг, хорооны Нийгмийн ажилтан нь иргэний хүсэлт болон бүрдүүлсэн материалыг хүлээн авч тухайн дүүргийн Засаг даргын Тамгын газар хүргүүлнэ.
  3. Тухай дүүргийн Засаг даргын Тамгын газар нь Асран хамгаалагч, харгалзан дэмжигч тогтоох тухай дүүргийн Засаг даргын захирамж гаргаж, асран хамгаалагч, харгалзан дэмжигчтэй хамтран ажиллах гэрээ байгуулна.

     Үрчлэн авагч тал:                      

  • Хүүхэд үрчлэн авах тухай өргөдөл бичиж нотариатаар гэрчлүүлэх (эхнэр, нөхөр)
  • Иргэний үнэмлэхийн хуулбар, эх хувь (эхнэр, нөхөр)
  • Гэрлэлтийн гэрчилгээний хуулбар
  • Эрүүл мэндийн хуудсыг хорооны нийгмийн ажилтнаас авах (эхнэр, нөхөр)
  • Эхнэр, нөхрийн ажилладаг байгууллагын тодорхойлолт (цалин, орлого)
  • Цагдаагийн байгууллагын тодорхойлолт (эхнэр, нөхөр)
  • Оршин суугаа хорооны тодорхойлолт болон нөхцөл байдлын үнэлгээ

      Үрчлүүлэгч тал:                        

  • Хүүхдээ үрчлүүлэх тухай зөвшөөрсөн өргөдөл бичиж нотариатаар гэрчлүүлэх (эцэг, эх)
  • Иргэний үнэмлэхийн хуулбар (эцэг, эх)
  • Хүүхдийн төрсний гэрчилгээ түүний архивын лавлагаа
  • Оршин суугаа хорооны Засаг даргын тодорхойлолт
  • 7-оос дээш насны хүүхдийн өөрийнх нь зөвшөөрлийг бичгээр авна
         Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн хөгжлийн хэлтсийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн асуудал хариуцсан мэргэжилтэнтэй холбогдоно уу. Холбогдох утас: 70070127