АХМАД НАСТАН, ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭНД ХАРГАЛЗАН ДЭМЖИГЧЭЭР ТОГТООХ ТУХАЙ
  1. Оршин суугаа баг, хорооныхоо Засаг даргаар уламжлуулан тухайн дүүргийн Засаг даргад хүсэлт гаргана.
  2. Тухайн дүүргийн баг, хорооны Нийгмийн ажилтан нь иргэний хүсэлт болон бүрдүүлсэн материалыг хүлээн авч тухайн дүүргийн Засаг даргын Тамгын газар хүргүүлнэ.
  3. Тухай дүүргийн Засаг даргын Тамгын газар нь Харгалзан дэмжигч тогтоох тухай дүүргийн Засаг даргын захирамж гаргаж, харгалзан дэмжигчтэй хамтран ажиллах гэрээ байгуулна.

Бүрдүүлэх материал:

  • Асран хамгаалалт,харгалзан дэмжлэгт байх иргэний өргөдөл, иргэний үнэмлэхийн хуулбар
  • Асран хамгаалагч, харгалзан дэмжигчээр тогтоогдох иргэний өргөдөл, иргэний үнэмлэхийн хуулбар
  • Хорооны тодорхойлолт /асруулагч, асрагч/
  • Асаргаа шаардлагатай иргэний тодорхойлолтын хуулбар
  • Хөдөлмөрийн чадварын алдалтын  хувь, хугацаа тогтоосон актын хуулбар
  • Төрөл садны тухай лавлагаа (Улсын бүртгэлээс авах)
  • Хорооны нөхцөл байдлын үнэлгээ /Хорооны нийгмийн ажилтнаас авах/
  • Бусад нэмэлт материал

         Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн хөгжлийн хэлтсийн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын асуудал хариуцсан мэргэжилтэнтэй холбогдоно уу. Холбогдох утас: 70070127