АСРАН ХАМГААЛАГЧ, ХАРГАЛЗАН ДЭМЖИГЧ ТОГТООХ ТУХАЙ
  1. Оршин суугаа баг, хорооныхоо Засаг даргаар уламжлуулан тухайн дүүргийн Засаг даргад хүсэлт гаргана.
  2. Тухайн дүүргийн баг, хорооны Нийгмийн ажилтан нь иргэний хүсэлт болон бүрдүүлсэн материалыг хүлээн авч тухайн дүүргийн Засаг даргын Тамгын газар хүргүүлнэ.
  3. Тухай дүүргийн Засаг даргын Тамгын газар нь Асран хамгаалагч, харгалзан дэмжигч тогтоох тухай дүүргийн Засаг даргын захирамж гаргаж, асран хамгаалагч, харгалзан дэмжигчтэй хамтран ажиллах гэрээ байгуулна.

Бүрдүүлэх материал:

  • Асран хамгаалалт,харгалзан дэмжлэгт байх хүний өргөдөл, иргэний үнэмлэх, төрсний гэрчилгээний хуулбар
  • Асран хамгаалагч, харгалзан дэмжигчээр тогтоогдох хүний өргөдөл, иргэний үнэмлэхийн хуулбар
  • Эцэг, эхийн нас барсны гэрчилгээний хуулбар
  • Төрөл садны тухай лавлагаа (Улсын бүртгэлийн газраас авах)
  • Хорооны нөхцөл байдлын үнэлгээ (Хорооны нийгмийн ажилтнаас авах)
  • Гэрлэлт цуцалсан тухай шүүхийн шийдвэр
  • Эцэг, эхийн талын тус бүр 2 төрөл садны хүний асран хамгаалагч, харгалзан дэмжигчээр тогтоохыг зөвшөөрсөн тухай өргөдөл ,иргэний үнэмлэхийн хуулбар
  • Бусад нэмэлт материалыг бүрдүүлнэ.

          Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн хөгжлийн хэлтсийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн асуудал хариуцсан мэргэжилтэнтэй холбогдож мэдээлэл авна уу. Холбогдох утас: 70070127