Үйлчилгээ эрхлэх хүсэлтэй иргэд дараах материалыг бүрдүүлнэ. Үүнд:
- Албан бичиг, өргөдөл
- Үйлчилгээ явуулах ажлын байртай холбоотой бичиг баримтын хуулбар
- Үйлчилгээ явуулах байрны гадна болон дотор талын зохион байгуулалтыг харуулсан зураг
- Хог тээврийн гэрээ
- Аж ахуйн нэгжийн улсын бүртгэлийн гэрчилгээ, хувь хүн бол иргэний үнэмлэх
- Ажлын байрны галын аюулгүй байдлын дүгнэлтийн хуулбар
- Багш, хүний нөөцийн мэдээлэл, холбогдох материалууд
- Хяналтын камер, ерөнхий шаардлага MNS 6423:2013 стандартын шаардлага хангасан талаарх тодорхойлолт цагдаагийн газраас авна.
- Ундны усны чанар, аюулгүй байдалд хагас жил тутам 1 удаа мэргэжлийн байгууллагаас гаргасан дүгнэлт
Дээрх материалыг Нийгмийн хөгжлийн хэлтсийн 502 тоот өрөө, Боловсролын асуудал хариуцсан мэргэжилтэн хүлээн авч, хяналт шалгалт хийж, дүгнэлт гаргана. Шаардлага хангасан дүгнэлттэй үйлчилгээ эрхлэгч нарын хүсэлт болон дүгнэлтийг дүүргийн Хүүхдийн төлөө зөвлөлд танилцуулан хэлэлцүүлж, шийдвэр гарснаар үйлчилгээ эрхлэх эрх үүснэ.