СУРГАЛТЫН ТӨРИЙН САНГИЙН БУЦАЛТГҮЙ ТУСЛАМЖ

Төрөөс үзүүлэх санхүүгийн дэмжлэгт дотоодын дээд боловсролын сургалтын байгууллагын дараахь суралцагч хамрагдана. Үүнд:

  • Бүтэн өнчин суралцагч;
  • Бакалавр, магистр, докторын хөтөлбөрт суралцагч хөгжлийн бэрхшээлтэй иргэн эсхүл, эцэг, эх нь хоёулаа хөгжлийн бэрхшээлтэй бакалаврын хөтөлбөрт суралцагч;
  • Хөдөлмөрийн чадвараа алдсан гишүүнтэй өрхийн бакалаврын хөтөлбөрийн нэг суралцагч;
  • Цаатан өрхийн бакалаврын хөтөлбөрт суралцагч;
  • Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу Монгол Улсын дээд боловсролын сургалтын байгууллагад суралцаж байгаа гадаадын иргэн;
  • Нэг гэр бүлийн 3 болон түүнээс дээш хүүхэд дээд боловсролын сургалтын байгууллагад бакалаврын хөтөлбөрт зэрэг суралцаж байгаа тохиолдолд нэг суралцагч
Холбогдох материал болон хорооны Засаг даргын тодорхойлолтыг үндэслэн дүүргийн Засаг даргын тодорхойлолт гарна. Тус тодорхойлолтыг Засаг даргын Тамгын газрын Нийгмийн хөгжлийн хэлтсийн 502 тоот өрөө, Боловсролын асуудал хариуцсан мэргэжилтнээс биечлэн ирж авна.